“ГОВИЙН ЧОНО-2017” ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017 оны 05 сарын 01
“ГОВИЙН ЧОНО-2017” ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Америкийн Нэгдсэн Улс, өмнөд Солонгос, Бангладеш улсууд гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах тэргүүн туршлагаасаа ярилцаж байна. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан гал түймэр, техникийн осол аваар, мөн байгалийн хүчин зүйлс болох далайн хар шуурга, үер, хур тунадас их хэмжээгээр орох үеийн гамшгийг аль болох хор хохирол багатай даван туулах талаар туршлагаа солилцлоо.

 

Урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлага зохион байгуулалтын менежмент, эрэн хайх аврах ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламж, хүнс, хувцас хэрэглэлийн тусламжийг шат дараатай авч хэрэгжүүлэх нь тухайн гамшиг ослыг хохирол багатай даван туулах үндсэн арга барил гэдгийг улс орнууд онцолж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: