ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАГУУХ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

2020 оны 04 сарын 29
       Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор замын трасс дагуух газрыг чөлөөлж байна. Цогтцэций сумын Сийрст багийн нутагт төмөр замын трасс дагуу 20 гаруй аж ахуйн нэгж хүнс, бараа, үйлчилгээний чиглэлээр ямарч тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Үүгээр дамжин өнгөрч буй олон мянган жолооч нар үйлчлүүлж бөөгнөрөл үүссэн. Хөл хөдөлгөөн их, нүүрс тээврийн автомашины хөдөлгөөний улмаас тоосжилт, хөрс агаарын бохирдол маш их бөгөөд 750 га газарт элэгдэлд орж бохирлогдсон. Эхний ээлжинд зам дагуух 200 орчим контейнер, пин, 100 гаруй гэрийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр Цогтцэций сумын Сийрст багийн малчдын бэлчээр бөгөөд маш их талхлагдсанд малчид иргэд халаглаж байна.
   Нэн тэргүүнд тухайн газрыг чөлөөлж, хөрсний эвдрэл, бохирдол, овоолсон хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, төмөр замын аюулгүйн бүсийн хашаажилтыг хийнэ.
202004290320200429022020042904
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: