АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ боллоо

2020 оны 05 сарын 06
  Монголын үндэсний баялаг эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж малч, хөдөлмөрч зан чанараараа тодорсон галба нутгийн малчид АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ боллоо.
2019 оны ололт амжилт хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ болсон Ханбогд сумын Баян баг Д.Бөхчулуун, Номгон баг Х.Далантай, Баян баг Х.Эрдэнэсан, Гавилууд баг Б.Охинхүү, Гавилууд баг Ж.Чинбаатар нарын гэр бүлд баяр хүргэе.
    Өмнөговь аймаг тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлдэг ба 157.8 мянган тэмээтэй бол Ханбогд сум 3 түмэн тэмээн сүрэгтэй. Дэлхийд данстай хоёр бөхт тэмээдийн өлгий, дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд нутагтай галба нутгийн иргэд хөдөлмөрчид, малчиддаа эрүүл энх саруул сайхан бүхнийг ерөөе.
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: