ӨМНӨГОВЬ АЙМГААС АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН 6 ТОДОРЧ ӨНӨӨДӨР ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2020 оны 05 сарын 06
   ХХААХҮЯ, МҮОНРТ-ийн 1961 оноос хойш тасралтгүй 59 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд”-ээр тодорсон “Алтан ботго”-ны эзэн Даланзадгад сумын малчин Бүдийн Баттогтох, Номгон сумын малчин Түмэнбаярын Батжаргал, Цогт-Овоо сумын малчин Сонгуулийн Жуул, Ханбогд сумын малчин Хүүдэгийн Отгондүү, “Алтан ишиг”-ний эзэн Ханхонгор сумын Хондот багийн малчин Батчулууны Улам-Өрнөх, “Алтан унага”-ны эзэн Булган сумын Дэн багийн малчин Сэдийн Гансүх нар тодорчээ. УИХ-ын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд алтан төлийн эзэддээ шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүлэв.
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: