КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАРТАХАЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2020 оны 05 сарын 06
     Монгол Улсын Шадар сайдын тушаалаар КОВИД-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах,цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох , нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага зохион байгуулах ажлыг улс орон даяар нэгэн зэрэг цахим хэлбэрээр эхлүүллээ. Халдварт цартахлын хариу арга хэмжээний дадлага сургуулилт 5-р сарын 6,7,8-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Өмнөговь аймгийн онцгой комиссийн штабт уг сургалт төлөвлөгөөний дагуу эхэлж мэргэжлийн анги албадын албан хаагчид онцгой нөхцөл байдлын үед шаардагдах тактик, санал боловсруулан ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: