“ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХҮЙ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ДӨРӨВДҮГЭЭР ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 05 сарын 11
“ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХҮЙ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ДӨРӨВДҮГЭЭР ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.43-т тусгагдсан заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд суралцагчдад зөв зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл ажиллаж амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилго бүхий “Эрүүл аж төрөхүй” эрүүл мэндийн олимпиадыг Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 4-11 дүгээр ангийн нийт сурагчдын дунд 2 үе шаттай зохион байгуулав.

“Эрүүл аж төрөхүй” олимпиадын 1-ийн давааг 2017 оны 04 дүгээр сарын 12-нд зохион байгуулж, 21 сургуулийн 6391 сурагч хамрагдахаас 6080 сурагч хамрагдан 95.1%-ийн ирцтэй оролцов. Нийт оролцсон сурагчдаас А-391, В-1060, С-1245, D-1295, F-2127 стандарт хангалт-63%, АВ-24,1%, гүйцэтгэл-60,5%-тай шалгагдлаа.

“Эрүүл аж төрөхүй” олимпиадын 2-ын давааг 2017 оны 04 дүгээр сарын 22 нд зохион байгуулсан байна. 2-ын даваанд нийт 2577 сурагч хамрагдахаас 105 ангийн 2356 сурагч хамрагдан 91,4%-ийн ирцтэйгээр оролцов.

Өмнөх оны олимпиадын дүнтэй харьцуулахад 8,3%-иар ахисан үзүүлэлттэй байна.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: