ХАВАРЖИЛТЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2020 оны 05 сарын 13
Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багийн 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал хаваржиж байна.
Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 20% ногоотой, 30% дунд зэрэг, 50% тааруу, 5 сар гарсаар төвийн бүсийн сумдаар бага зэргийн бороо орсон. Нутгийн баруун, хойд хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумын нийт нутгаар, Хүрмэн сумын өмнөд хэсгээр бэлчээр хүрэлцээгүй, бусад нутгаар дунд зэрэг байна. Тал газраа бэлчээр муудсанаас голчлон уул, хяр, гол говио бараадаж малаа бэлчээрлүүлж байна.
Мал төллөлт:
Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 5 сарын 13-ны байдлаар 41.3% нь буюу 483 024 хээлтэгч төллөсөн гарсан төл 100 хувь бойжиж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: