Орчин үеийн чанар стандартад нийцсэн спорт заал өнгөрсөн онд ашиглалтад орсон бол 5-р сарын 30 гэхэд усан бассейн, кино танхимыг дуусгаж ашиглалтад оруулна.

2020 оны 05 сарын 19
   Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо "Соёл спортын цогцолбор" барих ажлыг 2010 онд эхлүүлсэн. Тодорхой шалтгааны улмаас барилгын ажил царцаж, өнгөрсөн жилээс зарим заал танхимыг гүйцээж ашиглалтад оруулж байгаа юм.
   Орчин үеийн чанар стандартад нийцсэн спорт заал өнгөрсөн онд ашиглалтад орсон бол 5-р сарын 30 гэхэд усан бассейн, кино танхимыг дуусгаж ашиглалтад оруулна.
5 замтай, 25 метр урт стандарт бассейныг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цамхаг өргөө ХХК гүйцэтгэж байна.
    Харин кино театр 380 хүний суудалтай. 5-р сарын 30 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгнө. Ингэснээр Соёл спортын цогцолбор бүтнээрээ ашиглалтад орж залуус чөлөөт цагаа спортоор хичээллэж, бие бялдар, эрүүл мэндээ хөгжүүлэх сайхан нөхцөл бүрдэнэ.
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: