СЭТГҮҮЛЧДИЙГ ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ ЯРИЛЦЛАА

2017 оны 05 сарын 12
СЭТГҮҮЛЧДИЙГ ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ ЯРИЛЦЛАА

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачлан "Өглөөний цай" уулзалтыг тогтмол зохион байгуулж салбар бүрийн төлөөллийг оролцуулан санал бодлоо солилцож байна. Өнөөдөр аймгийн удирдлагууд сэтгүүлчдийн төлөөллийг "Өглөөний цай"-нд урьж тэдэнд тулгамдаж буй асуудал мөн аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар санал сэтгэгдлийг нь сонссон юм. 

Нэн тэргүүнд сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтанд хамруулах тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж бодлогоор дэмжих, сэтгүүлч уран бүтээлчдийг үнэлэх үнэлэмжийг сайжруулах, орон нутгийн телевизийг үзэх үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, сумдад телевизүүдийг гаргадаг болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Аймгийн удирдлагууд боломж нөхцөлийг судалж аль болох орон нутгийн телевизүүд болон сэтгүүлчдээ дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ. 

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: