БУЛГАН СУМ ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО

2020 оны 05 сарын 28
БУЛГАН СУМ ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО

Өмнөговь аймгийн 15 сум, 59 багт иргэд олон нийтэд хүртээмжтэй бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Баян-Овоо, Мандал-Овоо, Ноён сумдад 10-15 ортой шинэ эмнэлэгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бол өнөөдөр Булган суманд 10 ортой, 2 давхар эмнэлэгийг ашиглалтад хүлээн авлаа.

Булган сум 2100 гаруй хүн амтай. Хуучин эмнэлэг ашиглалтын хугацаа дууссан. Иргэд олон нийтэд эрүүл мэндийн үйлчилгээ явуулахад нэн бэрхшээлтэй. Тиймээс шинэ эмнэлэг барих саналыг гаргаж иргэд олон нийтэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх таатай орчныг бүрдүүлсэн 10 ортой, 2 давхар шинэ эмнэлэгтэй боллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: