ЛУЙВРЫН ПИРАМИД СҮЛЖЭЭ

2020 оны 06 сарын 11
ЛУЙВРЫН ПИРАМИД СҮЛЖЭЭ

Луйврын пирамид сүлжээнд, пирамидын оройд байрлах хүмүүс тухайн сүлжээнд бусад хүмүүсийг ятган оруулах замаар мөнгө олдог. Тухайн сүлжээнд сүүлд нэгдсэн хүмүүсийн төлсөн хураамж болон бусад төлбөрийг тэд халаасалдаг. Пирамид сүлжээнд хүмүүс нэгдэж орохын тулд гишүүний хураамж төлнө. Энэ гишүүн өөрийнхөө мөнгийг эргүүлэн олж авах цорын ганц арга бол бусад хүмүүсийг тус сүлжээнд гишүүний хураамж төлж нэгдэхийг ятгах явдал байдаг.

Пирамид сүлжээ нь бодит үнэ бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хийнэ гэж бараг үгүй. Иймд пирамид сүлжээнээс илүү их мөнгө олох цорын ганц арга бол илүү олон хүнийг ятгаж сүлжээнд элсүүлэх, эсвэл одоо байгаа гишүүдээс илүү их мөнгө авах явдал байдаг. Пирамид сүлжээнд сүүлд элссэн оролцогчийн төлсөн мөнгийг ашиглан луйварчид тухайн пирамид сүлжээнд өмнө элссэн хөрөнгө оруулагчдад төлбөр төлөх бөгөөд энэ нь тухайн сүлжээ амжилттай ажиллаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.  Эцэст нь, шинэ гишүүн элсүүлэх боломжгүй болмогц пирамидын сүлжээ нуран унах бөгөөд ихэнх мөнгийг гэмт хэрэгтнүүд хулгайлан авсан байх ба сүлжээнд оролцогчдын дийлэнх нь мөнгөө алддаг.

Гинжин захиа ба сурталчилгаа

Гинжин захиа (эсвэл цахим шуудан) нь тухайн захианд дурдагдсан хүн бүрт мөнгө илгээхийг танаас хүснэ. Улмаар та тэр жагсаалтад өөрийнхөө нэрийг нэмж бичээд захиаг цааш нь аль болох олон хүнд илгээнэ. Ийм захидал, цахим шуудан, сурталчилгаанд “хэрэв та зааврыг дагавал богино хугацаанд их мөнгөтэй болно” гэж бичсэн байдаг.

Сануулга болох шинж тэмдгүүд

Анхааруулга, сануулга болох зарим шинж тэмдгүүдийг дурдвал:

  • Хуулаад цааш нь өөр олон хүн рүү илгээвэл танд аз авчирна, эсвэл их мөнгө олох боломжтой гэсэн захидал, цахим шуудан, сурталчилгаа ирэх;
  • Хэрэв та хуулж цааш нь өөр олон хүy рүү илгээхгүй бол та азгүйтэж, сайхан боломжоо алдана гэж захидал, цахим шуудан, сурталчилгаанд дурдсан байх;
  • Тухайн захидал, цахим шуудан, сурталчилгаа нь маш бага эрсдэлтэй, эсвэл эрсдэлгүйгээр маш их ашиг, өгөөж олохыг танд амласан байх;
  • Тухайн захидал, цахим шуудан, сурталчилгаанд хүүгүй, эсвэл маш бага хүүтэй зээл олгоно гэж амласан байх;
  • Тухайн захидалтай хамт “итгэл үнэмшлийг батлан харуулахын” тулд бага хэмжээний мөнгө дагалдана гээд хэрэв та захидлыг цааш нь илгээвэл мөнгийг өгнө гэсэн байх;
  • Тухайн захидал, цахим шуудан, сурталчилгаанд “Энэ бол залилан, луйвар биш”, “Энэ нь пирамид сүлжээ биш” гэх мэт үг, өгүүлбэр агуулсан байх;
  • Тухайн захидал нь энэхүү арга хэмжээнд оролцсоноор хувь заяа хэрхэн өөрчлөгдөж, сайн сайхан болсон тухай хүмүүсийн магтан бичсэн нотолгоог агуулсан байх.

Бүү оролц!

ХОХИРОГЧ БИТГИЙ БОЛООРОЙ!

Пирамид сүлжээнд орсн ХОХИРОГЧ БИТГИЙ БОЛООРОЙ!

Пирамид сүлжээнд орсны улмаас олон мянган хүн мөнгөө алдсан байдаг.

ЛУЙВАРЧДАД МӨНГӨӨ БҮҮ ӨГ. ПИРАМИД СҮЛЖЭЭНД ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ОРОЛЦ.

ы улмаас олон мянган хүн мөнгөө алдсан байдаг.

ЛУЙВАРЧДАД МӨНГӨӨ БҮҮ ӨГ. ПИРАМИД СҮЛЖЭЭНД ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ОРОЛЦ. 

Пирамид сүлжээ, гинжин захиа дамжуулах сүлжээнд бүү оролцоорой. Та мөнгөө алдаж болзошгүйн зэрэгцээ таны санал болгосон сүлжээ нь санхүүгийн луйвар байсны улмаас та найз нөхдөө ч алдахад хүрч болзошгүй.

 Бусдыг сэрэмжлүүлэх

Пирамид сүлжээ, эсвэл гинжин захиаг таны найз нөхөд, гэр бүлийн гишүүн тань дамжуулсан бол санхүүгийн луйврын хохирогч болох магадлалтай байгааг нь сануулж сэрэмжлүүлээрэй.

САНАМЖ

Үнэмшихэд хэцүү төгс төгөлдөр сонсогдоод байвал энэ нь бүхэлдээ худал гэсэн үг! 

 

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: