СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ

2020 оны 06 сарын 11
СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ

“Хүүхэд хөгжлийн түлхүүр” орон нутгийн дэд хөтөлбөрийн хүрээнд уран баримлын сургагч багш нарыг бэлтгэх шавь сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар ЕБС-ийн технологийн багш 2, аймгийн Урчуудын холбооны сийлбэрчин 3, БСУГ-ын соёл урлагийн мэргэжилтэн 1, нийт 6 сургагч багш бэлтгэгдэв.
Сургалтын үр дүнд Өмнөговь аймгийн брэнд Ханын хэцийн хүрэн буурын баримлын эх загвараас хэв авах, цутгах, өнгөлөх, будах технологийг сурч, буурын баримлыг 12, 15, 20 см гэсэн гурван хэмжээст байдлаар урлаж сурлаа.
#Боловсролыг_дэмжих_жил_2020

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: