АЯ ТУХТАЙ ТОХИЛОГ ОРЧИНГ БИЙ БОЛГОВ

2020 оны 06 сарын 16
      Манай аймагт бүтээн байгуулалт үргэлжилж байна. 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон онцолж айл өрх, иргэд рүү чиглэсэн ажлуудыг хийж буйн нэг нь аймгийн төв болон гэр хороололд тоглоомын талбайг байгуулж, ногоон байгууламж бий болгох ажил юм.
Хэд хэдэн байршилд хүүхэд залуучууд, ахмадын чийрэгжүүлэлтийн талбайг байгуулж ашиглалтад оруулав. Тухайн бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баяжих галуут ХХК гэрээний хугацаанд чанартай хийж гүйцэтгэжээ.
Захиалагч: Аймгийн ЗДТГ
Гүйцэтгэгч: Баяжих галуут ХХК
 
 
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: