4 суманд шинэ сургууль, аймгийн төвд 1200 хүүхдийн сургууль, цэцэрлэг барих томоохон бүтээн байгуулалтыг хийж байна

2020 оны 06 сарын 16
2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан. 4 суманд шинэ сургууль, аймгийн төвд 1200 хүүхдийн сургууль, цэцэрлэг барих томоохон бүтээн байгуулалтыг хийж байна. Мөн сургууль, цэцэрлэгийг засварлан сурагчдад ээлтэй, тохилог орчинг бүрдүүлж байгаа бөгөөд Мандал-Овоо сумын ЕБС-ийг иж бүрэн засварлав. Тодруулбал гадна дотор засвар, цахилгаан дулааны шугамыг засаж сайжруулан ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баяжих галуут ХХК төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэжээ.
 
 
 
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: