БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС ХУРАЛДАВ

2020 оны 07 сарын 02
     Ардын хувьсгалын түүхт 99 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Үндэсний бөхийн барилдаанд өсвөрийн бөх барилдуулахгүй байх шийдвэрийг Үндэсний бөхийн холбооноос ирүүлсэн байна.
     Ийнхүү аймгийн баяр наадмыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Ковид -19 цар тахалын дэглэмийг чанд сахин, төв цэнгэлэхэд ирж баяр наадмаа үзэх иргэд, наадамчин олны халууныг хэмжиж, маск зүүлгэн, наадмын талбайд ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүйгээр хийхээр боллоо.
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: