“ГОВИЙН ОЮУТАН – 2” ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2020 оны 07 сарын 02
      Оюутан залуусын санаачилгаар 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус төслийн уралдааныг аймгийн ЗДТГ, Оюутны холбоо, “Төгс голомт” ТББ-ууд хамтран зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр орон нутагт тулгамдсан олон олон асуудлын гарц, шийдлийг олох, зорилтод төслийг төрийн бодлогоор шийдвэрлэж, хэрэгжүүлэхэд төслийг хэрхэн бичих талаарх сургалтыг зохион байгуулж буйгаараа онцлог байлаа.
    Говь сайхан нутгийнхаа хөгжилд оюутнууд дуу хоолойгоо нэгтгэж, хөгжлийг хамтдаа бүтээх, оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байгаад талархалтай байгаагаа оюунтууд илэрхийлж шинэ, шилдэг санаачилгаар төслийн уралдаанд оролцох оо илэрхийлсэн юм.
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: