Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Харилцааны хорооны 2 дугаар улиралын хурлаар 2020 онд тус сангаас санхүүжүүлэх төслийн саналыг хэлэлцэн баталлаа.

2020 оны 07 сарын 02
    Оюутолгой компанийн "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр орон нутагт олон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн бөгөөд 5 жилийн хугацаанд нийгмийн салбарт түлхүү хөрөнгө оруулалтыг хийж иржээ.
    “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Харилцааны хорооны 2 дугаар улиралын хурлаар 2020 онд тус сангаас санхүүжүүлэх төслийн саналыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
Даланзадгад хотын утааг бууруулах чиглэлээр “Сайжруулсан түлшний үйлдвэр”
Хилийн цэргийн ангийн иж бүрэн “камержуулалт”
      Даланзадгад хотын Баруун сайхны Нэгдүгээр багийн Гурвансайхан хороололд “200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг санхүүжүүлэхээр шийдвэрлэн батлав. Энэ нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд бөгөөд алслагдсан гэр хорооллын хүүхэд багачуудын сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг харилцааны хорооны гишүүд онцолж байлаа.
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: