ТЭТГЭЛГЭЭР СУРЧ ТӨГССӨН 31 ОЮУТАН АЖЛЫН БАЙРНЫ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2020 оны 07 сарын 09
       Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын БИД ХАМТДАА үйл ажиллагааны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд 20 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг нь ОРОН НУТАГТ ДУТАГДАЛТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР юм. Орон нутагт дутагдалтай мэргэжлээр их дээд сургуульд сурч байгаа оюутны сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар 100% хариуцан төлдөг. Хөтөлбөр хэрэгжсэн 2017, 2018, 2019 онд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдсанаас энэ жил төгссөн 31 оюутан ажлын байрны батламжаа гардан авлаа. Сургалтын төлбөрийг нь төлөөд зогсохгүй ажлын байраар хангана. Энэ бол орон нутагтаа чадварлаг боловсон хүчнийг ажиллуулах зөв бодлого юм.
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: