ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО

2017 оны 05 сарын 17
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО

ЗОРИЛГО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урамшуулах, тэднийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, байнгын болон түр ажлын байртай болгох.

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЧИГЛЭЛ :
Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэл харгалзахгүйгээр хүлээн авна.

ХАМРАХ ХҮРЭЭ:
 Бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй, бичгээр хандсан ХБИргэн,
 Байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эх, ХБИргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч нар хамрагдана.

ТАВИГДАХ ШААРДЛАГА
 Өмнөговь аймгийн иргэн байх
 Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын хугацаа нь хүчинтэй, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх.
 Албан ёсоор харъяаллын дагуу, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлж санхүүгийн дэмжлэгт хамрагдах өөрийн хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх.
 Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хэрэгжих үндэслэлтэй бизнесийн санаа, сонирхол, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаатай төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх. /санхүүжилт 5 хүртэл сая төгрөг, 4 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй/
 Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар зохион хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх.
 Ирүүлсэн төслийн санал бусдаас ялгарах шинэ санал санаачилга гаргасан байх /энэ нь давуу тал болно/.
 Өмнө нь Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас 2015-2016 онд олгогдсон төрөл бүрийн төсөл, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдаагүй байх;
 Байнгын ажлын байр бий болгох төсөл сонгон шалгаруулах

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
• Өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөөтэй байх,
• Иргэний өөрийн болон хамтран ажиллах иргэдийн иргэний үнэмлэх, бусад баримт бичгийн хуулбар
• Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, /эцэг эх бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар/
• Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл тодорхой бичсэн байх;
• Төсөл хэрэгжүүлэгч иргэний оршин суугаа сум, багийн даргын тодорхойлолт
• Төслийн бичиг баримт бүрэн байх;

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
• Төслийг хүлээн авч дууссанаас хойш томилогдсон ажлын хэсэг 14 хоногийн дотор багтаан сонгон шалгаруулна.
• Төсөл ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн төсөл шалгаруулах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах,

МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА:
2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авна.
УТАС: 7053-4111
ХАЯГ: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 02 тоот өрөө

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: