ЭМГЭНЭЛ

2020 оны 07 сарын 22
ЭМГЭНЭЛ

Төр, захиргааны ахмад ажилтан Дэлгэрийн Дүндүү нь 2020 оны 07 сарын 21-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, Өмнөговьчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач нь 1933 онд Ханбогд суманд мэндэлсэн. Тэрээр Ханбогд, Цогтцэций, Даланзадгад сумын бага сургуулийг төгсөж, МУИС-ийг дүүргэсэн багшийн мэргэжилтэй, Өмнөговь аймгийн төрийн захиргааны нэр хүндтэй удирдах ажилтан байлаа.

Д.Дүндүү нь улсад 42 жил ажилласан бөгөөд АДХГЗ-нд Боловсролын хэлтсийн дарга, Зохион зааварлах хэлтсийн дарга, иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Таны улс эх орны хөгжлийн төлөө залуу нас, мэдлэг боловсролоо дайчлан ажилласан нөр их хөдөлмөр, хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, бүтээлч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дуурсагдах болно. Гүн эмгэнэл илэрхийлье.

 УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГА ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: