НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ 13 ГА ТАЛБАЙГААР НЭМЭГДҮҮЛСЭН

2020 оны 07 сарын 31
НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ 13 ГА ТАЛБАЙГААР НЭМЭГДҮҮЛСЭН

Нийтийн эзэмшлийн зам талбай дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Гадны сайн туршлагыг судалж, аймаг орон нутагтаа хэрэгжүүлснээр 2018 онд 27 га талбай байсан бол энэ жил 40 га талбай болж ногоон байгууламж нэмэгдэж, иргэд эрүүл ногоон Даланзадгадад ажиллаж амьдарч байна. Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанд 60 гаруй гэрээт ажилтанг ажиллуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усалгаа арчилгааг хийлгэж байгаа юм. Тэд Улаанбаатар хотоос үрсэлгээ авдаг байсан бол өнгөрсөн жил үрсэлгээний хүлэмжтэй болж өөрсдийн бэлтгэсэн 80.000 үрсэлгээг энэ жил тарьж ургуулжээ. Аймаг орон нутгийн бодлогын түвшинд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч услалтын машин техник хэрэгслийг шийдэж өгсөн нь үр дүнгээ өгч байгааг тэд онцолж байлаа. 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: