ӨМНӨГОВИЙН 148 ОЮУТАН 100% ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХААР БОЛЛОО

2020 оны 08 сарын 17
ӨМНӨГОВИЙН 148 ОЮУТАН 100% ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХААР БОЛЛОО
Энэ жил Өмнөговь аймгийн хувьд онцлог. 2020 оныг аймгийн хэмжээнд БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгож зорилтот ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм. Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ жил шинээр 59 оюутан, хуучин 89 оюутан гэрээгээ сунгаж тэтгэлэгтээ хамрагдахаар болов.
 
Судалгаанд үндэслэн орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар 100% төлж сургадаг. Ингэхдээ дүнгийн голч 2.8 түүнээс дээш байх. Төгсөж ирээд орон нутагтаа ажиллах зэрэг болзолыг хангасны үндсэн дээр уг тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн болзолыг хангаж чадвал төгстлөө төлбөрөө төлүүлэх бүрэн боломжтой. Төгсөөд ирэхэд ажлын байр бэлэн. Энэ бол хариуцлага бөгөөд оюутан, эцэг эхийн төлөөлөл, аймгийн удирдлага гэсэн гурвалсан гэрээг байгуулсан байна.
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: