ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗҮҮН БҮС-2017 ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО

2017 оны 05 сарын 17
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗҮҮН БҮС-2017 ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЛОО

Ханбогд сумын Гавилууд багийн уугуул, Улсын аварга малчин, Аймгийн алдарт уяач Жаалдүүгийн Жамбал агсны нэрэмжит Зүүн бүс-2017 хурдан морины уралдаан 5-р сарын 6, 7-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Уралдаанд монгол морьдын 6 нас, эрлийз 3 насны морьд уралдсан байна.6

Ж.Жамбал агсны үр хүүхдүүд энэхүү наадамд зориулан Хурдан хээр азарганы хөшөөг босгож уяач, хүлэг 2-ыг алдаршуулсан сайхан үйл явдал боллоо.

Нутаг усныхаа нэрийг дуурсгасан Аймгийн алдарт уяач Ж. Жамбал агсан нийтдээ 45 түрүү, 50 удаа айргийн 5-д хурдалсан бахархам амжилтын эзэн билээ. Түүний Хурдан хээр азарга сумандаа 5 түрүүлж 6 айрагдсан бол зэргэлдээ сумдын наадамд 7 удаа түрүүлж, 5 удаа айрагдсан хурдан хүлэг билээ. Өмнөговь аймгийн Зүүн бүс-2017 хурдан морины уралдаанд 8 аймгийн 17 сумаас 400 гаруй хурдан хүлгүүд ирж тоосоо өргөжээ.

7_18

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: