Энэ жил Монголын ахмадын холбооны 89 жил, аймгийн Ахмадын хорооны 32 жилийн ой тохиож байна. 2020 оны хувьд дэлхий нийтээрээ цар тахал дэгдэж олон нийтийн ажил, арга хэмжээг зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор төлөвлөсөн ажлууд хойшлогдсон хэдий ч цахим орчноор тодорхой ажлуудыг зохион байгуулж, ахмадууд нэгдэж цар тахлын үед улс, аймгийн онцгой комисст мөнгөн болон эд материалын хандив өгсөн билээ. Аймаг орон нутгаас ахмадуудын амьдрах, сурч хөгжих боломжийг бүрдүүлж олон ажлуудыг хийснээс Ахмадын хээрийн сувилалыг 24 цагийн цахилгаанд холбож мөн сувилалын гал тогоо, хоолны заалыг шинээр барьж байгуулсан зэрэг олон ажлууд бий.