"САЙХАНЫ САРЛАГ-2017"

2017 оны 05 сарын 17
"САЙХАНЫ САРЛАГ-2017"

“Сайханы сарлаг 2017” арга хэмжээг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Энэ жил Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, БТСГ, ГГСБЦГХЗахиргаа, сарлаг бүхий сумдын ЗДТГ хамтран “САЙХАНЫ САРЛАГ 2017” арга хэмжээг зохион байгуулна.
Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, тоо толгойг нь нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой уг баярын үеэр дараах арга хэмжээг зохион байгуулах юм.
1. Сарлаг болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
2. “Сайханы сарлаг 2017” сарлагчдын дунд уулзалт хэлэлцүүлэг
3. Сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн /тусгай удирдамжаар/
4. Тоо толгой, үүлдэрлэг байдал, ашиг шимт чанарыг харгалзан сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
5. Сарлагийн уралдаан
6. Сум бүр олон нийтийг хамруулсан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах
Жич: Сарлаг бүхий малчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор “Сайханы сарлаг 2017” арга хэмжээнд авч ирсэн сарлагийн толгой бүрт 5000 төгрөгийн урамшууллыг олгоно. Сарлагийн сүргээ авч ирэхдээ малчид нялх тугалтай үнээ авч ирэхгүй байхаар зохицуулах нь зүйтэй ба нялх тугал авч ирсэн тохиолдолд малчид өөрсдөө аюулгүй байдлыг хангах нь зүйтэй.
Зохион байгуулалт сайтайгаар тэмцээн уралдаан болон бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон нэг сумыг шалгаруулан “Шилжин явах цом” мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

 

14

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: