УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

2020 оны 09 сарын 29
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ШУУРХАЙ БҮЛЭГ манай аймагт ажиллав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон аймаг орон нутгийн удирдлагууд тулгамдсан асуудлыг хөндсөн юм.
Тухайлбал:
✅Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
✅Отор нүүдэл ихтэй газарт худаг ус гаргах
✅Мал мах худалдаалах
✅Хил боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон жолооч нарын нийгмийн асуудал
✅ЭМБ-ын унаа тэрэг, эмч ажилчдын нийгмийн асуудал зэргийг хөндөж Улсын онцгой комисст уламжлан асуудлыг шийдэж ажиллахаар болов.
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: