“МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-2020” говийн бүсийн аймгуудын бүртгэл,санхүүгийн ажилтнуудын сургалт,зөвлөгөөн Өмнөговь аймагт болж байна. Уг зөвлөгөөнд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн санхүүгийн ажилтнууд оролцож байгаа бөгөөд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиг хандлага, стандартуудын өөрчлөлт , төсвийн байгууллагын санхүүгийн гүйцэтгэлд тайлан бэлтгэх сургалтаар зөвлөгөөн үргэлжилж байна.