ХЯНАЛТЫН ПОСТУУДААР ЯВЖ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2020 оны 11 сарын 22
ХЯНАЛТЫН ПОСТУУДААР ЯВЖ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж Өмнөговь аймгийн хэмжээнд 79 пост, Даланзадгадын хэмжээнд 16 постод мэргэжлийн анги албад, төрийн албан хаагчид, банк санхүүгийнхэн, ахмад хилчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Р.Сэддорж болон холбогдох албаныхан хяналтын постуудаар явж нөхцөл байдалтай танилцаж, анхаарах асуудлуудад үүрэг чиглэл өгөхийн зэрэгцээ зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Постод гарч буй албан хаагчдын ажиллах нөхцөл тэр дундаа хоол ундад анхаарах, эрүүл мэнд дархлааг дэмжих, авто машинуудад хуваарилж байгаа шатахуун хүрэлцээ муу байгааг онцолж байна. Онцгой комиссын дарга Р.Сэддорж асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
 
✅Маскаа зүү, гараа угааж ариутга
✅Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дага
✅Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэ
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: