СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР ЮУГ ОНЦЛОВ.

2017 оны 05 сарын 25
СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР ЮУГ ОНЦЛОВ.

Өнөөдөр аймгийн удирдлагууд 15 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг "Өглөөний цай" уулзалтанд урьж ярилцлаа. Төрийн албан хаагчдад ёс зүй, харилцаа хандлага, эрхэлсэн салбарынхаа талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулсан энэ өдрүүдийг тохиолдуулан тэднийг ажил үүргээ гүйцэтгэхэд ямар бэрхшээл тулгардаг, хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгаа байгаа талаар хэлэлцсэн юм.
Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар хэлэхдээ босоо удирдлагатай агентлагуудтай харьцуулахад мэргэжилтнүүдийн цалин муу, Улаанбаатар хотоос Төрийн бус байгууллагуудын хэрэгтэй хэрэггүй сургалтууд сумдад их хийгддэг энэ нь сумын төсөв санхүү, ажил хэрэгт хүндрэлтэй байдаг зэрэг асуудлыг хөндөж байлаа. Нөгөөтэйгүүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүд утгаа алдаж байна. Тухайлбал "Сарлагийн баяр", "Ингэний айрагны баяр" эд хөрөнгөөр гангарсан, чамирхсан баяр болж үүнийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэйг хэлж байлаа.

Дээрх асуудлуудын хариуд Засаг дарга Н.Наранбаатар хэт хийрхсэн, хөрөнгө мөнгөөр туйлж арга хэмжээнүүдийн утгыг алдаадаг асуудлыг таслан зогсооно. ЗГ яамд болон аймгаас очиж байгаа төрийн албан хаагчдыг угтдаг, гаргаж өгдөг татвар төлөгчдийн мөнгөөр тансагладаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээ онцолж байлаа. Мөн ажлын тендерийг ихэвчлэн хотын компанид өгдөг энэ нь эргээд хариуцлага тооцож болдоггүй эрсдэлтэй. Тухайлбал. Соёл спортын цогцолбор, 5-р сургуулийн барилга, Булган сумын цэцэрлэг чанаргүй, ашиглалтанд орсон даруйдаа дээврээс нь ус нэвтэрдэг гүйцэтгэл муу зэргийг хэлээд хэрэв тендер зарлаж ажил эхлүүлвэл ОРОН НУТГИЙН компаниар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Аймгийн хэмжээнд ойрын хугацаанд 28 тендер зарласны 20 нь орон нутгийн компани авах жишээний орон нутгийн аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэн 15 сумын ЗДТГ-ын дарга нарт нөүтбүүкийг шийдвэрлэж өгөхөөр болсон юм. Түүнчлэн МУ-ын эдийн засагт нөлөө бүхий Гашуун сухайт хилийн боомтод тохижилтын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулна гэдгээ илэрхийлсэн юм.

Цаашид хариуцлагаа өндөржүүлж, төрийн ажлыг хууль дүрмийн дагуу жигд хүртээмжтэй явуулахад иргэдийнхээ санал бодлыг сонсож, төрийн албан хаагчидтай уялдаа холбоотой ажиллахаа "Өглөөний цай" уулзалтанд оролцогчид онцлон хэллээ.

 


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: