ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2020 оны 12 сарын 25
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Ч.Баяржаргал нар Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, цар тахлын үед хэрэгжүүлж буй төлөвлөгөө, тулгамдаж буй асуудалтай танилцлаа. Манай аймгийн Эрүүл мэндийн газар нь 4 хэлтэс, 28 мэргэжлийн алба хаагчтайгаар хүн ардын эрүүл энхийн төлөөх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Ковид-19 цар тахлын үед зөв удирдлага арга зүйгээр хангах, цаг алдалгүй түргэн шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэх нь тэдний үүрэг билээ. Энэ үеэр ЭМГ-ын үйл ажиллагааг дэмжин Приус-41 маркийн автомашиныг албан хэрэгцээнд гардуулж өгсөн юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: