2020 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД” шагналд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд манлайлсан хүүхдүүдэд өнөөдөр шагнал гардууллаа.
Үүнд:
1. Техник сэтгэлгээ шинэ санаачилга төрөлд Э. НАНДИНБОЛОР
2. Сурлагын амжилт төрөлд Цогтцэций сумын 1-р сургуулийн сурагч Ө.Ёндонжунай
3. Урлаг уран бүтээл төрөлд Ханхонгор сумын Соёл урлагын төрөлжсөн сургалттай сургуулийн сурагч М.Саруулбаяр
4. Оюуны спортын төрөлд Даланзадгад сумын 5-р сургуулийн 5А ангийн сурагч М. Занданшагай
5. Оюуны спортын төрөлд Даланзадгад сумын 7-р сургуулийн сурагч Б.Дэлгэрцэцэг
6. Эх орны түүх, соёл өв уламжлалын төрөлд Даланзадгад сумын 2-р сургуулийн 11Б ангийн сурагч Б.Энхжин
7. Оны шилдэг хурдан морь уралдаанч хүүхэд төрөлд Ханхонгор сумын хурдан морь унаач хүүхэд Т.Сандуйманлай
8. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Даланзадгад сумын 4-р сургуулийн Сурагчдын өөрийн удирдах зөвлөл
9. Багийн амжилт төрөлд Даланзадгад сумын 2-р сургуулийн мэтгэлцээний “Мэргэн” клуб тус тус шалгарлаа.