Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн сумдад ажиллаж байгаа юм. Монгол улсын эдийн засгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдол бүхий Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээвэр, тэнд ажиллаж буй алба хаагчдын ажлын орчин нөхцөлтэй биечлэн танилцлаа. 12-р сарын 12-ны өдөр тус боомтод Шуурхай штаб байгуулах аймгийн Засаг даргын захирамж гарч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр тус Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчид, ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын зүйлсийг шийдэж өглөө.