Хичээл сургууль амарсан, "ковид-19" цар тахалтай холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг хориглосон. Иймд төгсөх ангийн 320 сурагч, англи хэлний 30 багшийн дунд 6 сарын турш үргэлжлэх англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилго бүхий
#ЦАХИМ_НОМ төслийг хэрэгжүүлж эхэллээ. Цахим номын санд 26 хэвлэлийн компаний, 1300 ном багтжээ. Лингорс компанитай хамтран тус төсөл хэрэгжих ба хэл яриа дуудлага бичвэр 4 төрлөөр англи хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой. Эхний ээлжинд "21 өдөр-21 ном" унших зорилтот арга хэмжээг зохион байгуулна. Төсөл хэрэгжихэд шаардлагатай 20.000.000 төгрөгийг аймаг орон нутгаас бүрэн шийдвэрлэж, багш сурагчдынхаа гадаад хэл тэр дундаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийлээ.