"ХӨГЖЛИЙН ЦАГ" УУЛЗАЛТАД ИРГЭД ОЛОН НИЙТ ОРОЛЦОЖ САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭВ

2021 оны 01 сарын 12
   Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 7 хоног бүрийн #Ням гаригийг ард иргэдийг хүлээн авч уулздаг, санал бодлыг нь сонсдог, бодлого хөтөлбөртөө тусгадаг #ХӨГЖЛИЙН_ЦАГ уулзалт, ярилцлагын өдөр болгосон. Анхны уулзалтандаа аймгийн салбар бүрийн төлөөлөл, иргэд хөдөлмөрчдийг урьж тэдэнд тулгамдсан асуудал, санал бодол, шүүмжлэлийг сонсож #Нутгийн_хишиг хөтөлбөрийн талаар уулзалтад оролцсон зочид төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм.
Иргэд:
✅Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртөө ард иргэдийн санал бодлыг тусгах
✅Эргэх холбоотой хамтран ажиллах
✅Үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо ил тод нээлттэй мэдээлэх
✅Уул уурхайн компаниудын хариуцлагыг өндөржүүлэх
✅Мал сүргийн тоо толгой бус чанарт анхаарах
✅"Ковид-19" цар тахлын үед сурагчдын цахим хичээлд онцгойлон анхаарах зэрэг асуудлыг хөндлөө.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: