Манай зүгээс хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах саналыг тавьсан юм. Тодруулбал:

Гашуун сухайт боомтоор гарах нүүрс тээвэр экспортыг сайжруулж өдөртөө 500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх

PCR шинжилгээний хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулах 5 хоног байсан бол 7 хоног болгох, шинжилгээ авах цагийг 08:00-12:00 байсан бол 08:00-15:00 цаг болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулах зарчмаар нүүрс тээвэр, экспортыг нэмэгдүүлэх саналыг онцолж уламжилсан юм. Үүний зэрэгцээ "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор хил боомтын халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үе шаттайгаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа харилцан мэдээлэл солилцлоо.