COVID-19 цар тахалтай тэмцсэн хөл хорионы үед айл өрхийн орлого буурч нөхцөл байдал хүндэрч байна. Энэ цаг үед Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн шийдвэрээр түлээ нүүрс нэн шаардлагатай байгаа Даланзадгад сумын 11 өрхөд тус бүр 2 тонн нүүрсний дэмжлэг үзүүлснийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал, ЗДТГ-н Хууль,эрх зүйн хэлтсийн дарга Б.Батдорж нар хүлээлгэн өглөө.