АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦОГТ-ОВОО СУМАНД...

2021 оны 01 сарын 14
Цогт-Овоо сум 1896 хүн амтай, 589 өрхтэй, 137.288 мал сүрэгтэй юм. Нутаг дэвсгэрийн 40% нь цастай, 70% нь зун намартаа ургамалын гарц тааруу байсны улмаас өвөлжилт хүндхэн байгаа сумдын нэг юм. Өнөөдрийн байдлаар тус сумын 94 малчин өрхийн 58 мянган мал, 3 аймгийн 10 сумын нутагт оторлож байна.
Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд оторлож яваа сумынхаа малчин өрхүүдэд 120 тн нүүрсийг сумаас зохион байгуулан хүргэж өгчээ.
Мөн өвс тэжээл татан авалт, малчдаа эргэж тойрох тал дээр тухайн сумын удирдлагууд онцгой анхааралаа хандуулж байна.
Яг одоо аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Цогт-Овоо суманд ажиллаж байна.
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: