АЖЛЫН ХЭСЭГ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД

2021 оны 01 сарын 15
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллаж байна.
Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, сумын Онцгой Комиссын үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа асуудлын талаар тус сумын Гал түймэр унтраах, аврах 44-р ангийн захирагч Ахмад М.Төгөлдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Өвөлжилтийн байдал болон халдвар хамгааллын дэглэм орон нутагт хэрхэн мөрдөгдөж байгаатай танилцаж, шаардлагатай асуудлыг шийдвэрлэж байгаа ажлын хэсгийн уулзалт үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 4 постонд 18 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж, маршрутын бус замаар ирэх тээврийн хэрэгсэл, нүүрс тээврийн жолооч нарын хөдөлгөөнд хяналт тавьж, халдвар эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
 
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: