Аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг Баяндалай, Ноён суманд ажиллаж малчид иргэд, оторчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо

2021 оны 01 сарын 15
Өвөлжилт тааруу нөхцөл байдал амаргүй байна. Аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг Баяндалай, Ноён суманд ажиллаж малчид иргэд, оторчидтой уулзаж санал бодлыг нь сонслоо.
Малчид өвс тэжээлийн үнийг бууруулахад анхаарч ажиллах саналыг хэлж байна. Аймгийн Онцгой комисс, удирдлагуудын зүгээс зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж сумдад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Цаашид энэ тал дээр онцгой анхаарч, өвлийг гарз хохирол багатай даван туулахад малчид иргэдээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: