Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Ханбогд суманд ажиллаж байна.

2021 оны 01 сарын 15
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Ханбогд суманд ажиллаж байна.
Тус сум 8154 хүн амтай, 2030 өрхтэй бөгөөд үүнээс 352 нь малчин өрх юм.
Ханбогд сум малын тоо толгойгоороо аймагтаа тэргүүлдэг 5 сумын нэг, 2020 оны жилийн эцсийн байдлаар 200 мянга 563 мал тоолуулжээ.
Тэмээн сүргийн тоогоор Монгол Улсад тэргүүлдэг Ханбогд суманд 32 мянга 861 тэмээ, 5109 ботго тоологдоод байна.
Цас зудны хувьд аймгийн хэмжээнд эрсдэл багатай сумаар тооцогдож байгаа энэ сумын 3 багийн нутагт, бусад сумдаас ирсэн 120 малчин өрхийн 80 мянган мал сүрэг отор нүүдлээр ирж өвөлжиж байгаа юм.
Ажлын хэсэг яг одоо сумын өвөлжилтийн байдал, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай танилцаж байна.
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: