ЦАГААН ХАДАНД

2021 оны 01 сарын 19
Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байна. 3500 гаруй богинын тээврийн жолооч, 7000-8000 уртын тээврийн жолооч, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хөдөлгөөнт хүн ам гээд нийтдээ 15000-20000 хүн Цагаан хаднаас амьдрал ахуйгаа залгуулдаг юм.
Энд тулгамдаж байгаа гол асуудал цахилгаан эрчим хүч, ундны цэвэр ус юм. Сард нэг өрх, үйлчилгээний газрууд 300-350 мянган төгрөгний төлбөр төлж бага оврын цахилгаан үүсгэвэртэй хувь хүмүүсээс эрчим хүч худалдаж авдаг байна.
Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Цагаан хад суурьшлын бүсэд ирээд байна.
Тус бүсийн оршин суугчдыг байнгын тог цахилгаантай болгох асуудлыг аймгийн удирдлагууд 6-р сард бүрэн шийдвэрлэнэ.
  
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: