ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2021 оны 01 сарын 19
Аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн сумдад ажиллаж байгаа юм. Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын захирлуудтай уулзаж ковид-19, өвөлжилт хүндэрсэн үед хамтын ажиллагаагаа илүү сайжруулахад санал солилцлоо. Хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд нөлөөллийн бүсийн малчид иргэдэд өвс тэжээлийн тусламж үзүүлэх, сум орон нутагтайгаа хамтын ажиллагааг сайжруулах, түүнчлэн аймагтай нягт уялдаа холбоотой ажиллах талаар анхааруулав.
Мөн уулзалтад Гурвантэс, Ноён, Сэврэй сумын удирдлагууд оролцож уул уурхайтай ямар чиглэлээр хамтын ажиллагааг илүү сайжруулах боломжтой байгаа талаар санал уламжлан уул уурхайн компаниуд саналыг хүлээн авч хамтран ажиллахаар болсон юм. Ажилчдын ажлын хувцас, чацаргана жүүс, ажлын бээлий зэргийг нөлөөллийн болон зэргэлдээ орших сумдад хийж байгаа ба уул уурхайд нийлүүлж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих боломжууд байна.
  
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: