Тус боомтод Хилийн цэрэг, МХГ, Гааль, ГИХГ гэсэн 4 байгууллага ажил үүрэг гүйцэтгэж байна. Нүүрс, зэсийн баяжмал, бараа таваар зэрэг 2 улсын аж ахуйн нэгжүүдийн хилийн худалдаа эрхэлдэг тус боомтоор зорчигч иргэдээс асуумж авч, халууныг үзэн, тээврийн хэрэгсэлд улирлын чанартай хуурай ариутгал хийж байгаа юм.