АЖЛЫН ХЭСЭГ ШИВЭЭХҮРЭН БООМТОД АЖИЛЛАВ

2021 оны 01 сарын 19
Улсын Онцгой комиссоос Өмнөговь аймгийг халдваргүй буюу #Ногоон_бүс болгох шийдвэрийг гаргасан. Энэ зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комиссууд хяналт, үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна. Ажлын хэсэг баруун бүсийн сумдад ажиллахдаа хилийн Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа, нүүрс тээврийн явц, тулгамдсан асуудалтай биечлэн танилцсан юм.
Нарийн сухайтын бүлэг орд газарт нүүрс олборлолтын 6 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, улс хоорондын тээвэрлэлтийн 43 аж ахуйн нэгжийн 1134 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийдэг. МУ-ын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын "Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам"-ын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, нүүрс экспортыг хийж байна. Өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа юм. Хятад талд жолооч тээврийн хэрэгсэл хонуулахгүй зохион байгуулалтыг хийж байна.
Шивээхүрэн боомтод холбогдох байгууллагын 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, нүүрс экспортоо хэвийн явуулах улмаар ногоон_бүс Өмнөговь аймгаа халдвар эрсдлээс хамгаалан ажиллаж байна.
Аймгийн удирдлагуудад дараах санал, тулгамдсан асуудлыг танилцуулсан юм. Тодруулбал хилийн боомтод эмч сувилагч ажиллуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, Спорт заал, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгийн байрны асуудлыг шийдвэрлэж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Аймаг орон нутаг боломжийнхоо хүрээнд дэмжиж асуудлыг шийдэж ажиллахаа илэрхийлсэн юм.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: