Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг Гурвантэс суманд ажиллав

2021 оны 01 сарын 19
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар ахлуулсан ажлын хэсэг Гурвантэс суманд ажиллав. "Ковид-19", өвөлжилт хүнд цаг үед төрийн болон төсөвт байгууллагад тулгамдсан асуудал, санал бодлыг нь сонссон юм.
Амаргүй нөхцөлд ажиллаж байгаа албан байгууллага, албан хаагчдынхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллана. Мөн тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанитай хамтын ажиллагааг сайжруулах өвс тэжээлийн дэмжлэгийг малчдад үзүүлэх, орон нутгийн иргэдийг уул уурхайн компанид ажилд оруулахад илүү анхаарч байгаагаа сумын удирдлагууд онцолж байлаа.
Гурвантэс сумын хувьд аймгийн хамгийн баруун талын сум бөгөөд Хятад улстай Шивээхүрэн Сэхэ боомтоор хиллэдэг. Ногоон бүс болох зорилтын хүрээнд сумын Онцгой комисс хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бэлтгэл бэлэн байдлаа хангахад чиглэл бүр дээр анхаарч байна. МУ-ын Эдийн засгийг бүрдүүлэх нүүрс тээвэр экспортоо сайжруулах, түүнчлэн ногоон бүсээ хамгаалах постууд гарган ажиллаж байна.
 
 
   
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: