ХӨГЖЛИЙН ЦАГ

2021 оны 01 сарын 19
Өнөөдрийн “Хөгжлийн цаг” уулзалтаар иргэд дараах саналыг хэлж байна.
*Хавтгайрсан халамжийн бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, “Нутгийн хишиг”-ийг орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжсэн ваучер олговол зүгээр байх
*Их дээд сургуулийн чанаргүй боловсролоос татгалзаж мэргэжлийн боловсролоо хөгжүүлж дэмжих
*ЖДҮ - н зээл хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжид олддоггүй
*Уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн иргэдээ түлхүү ажиллуулах, гэхдээ удирдах албан тушаалд нь нутгийн иргэдийн оролцоог хангах
* Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөх биш хөгжихөд анхаарч ажиллах
*Зарим компаниуд хүн ажиллуулаад дараа нь цалингаа өгдөггүй
* Далангийн ногоочдыг дэмжих, хөдөлмөрийг нь үнэлэх талаар анхаарах
* Гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх... гэх зэрэг олон асуудалд аймгийн удирдлагуудтайгаа ярилцлаа.
“Хөгжлийн цаг” эргэх холбоотой ажилладаг бөгөөд санал хүсэлтийн хариуг уулзалтын үеэр, мөн бичгээр, утсаар гэх зэргээр өгч байгаа юм.
  
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: