БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ.

2017 оны 05 сарын 30
БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ.

Ардын хувьсгалын 96 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж ажилд нь оруулаад байна. Өнөөдөр тус комиссынхон хуралдаж аймгийн баяр наадмыг 2017 оны 07 сарын 06, 07-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна.

Өмнөговь-н зураг.
Аймгийн баяр наадамд үндсэн 6 нас, эрлийз 3 насны хурдан морьдын уралдаан, харин бөхийн барилдааныг хаалттай буюу зөвхөн ӨМНӨГОВЬ аймгийн гаралтай бөхчүүдийн барилдааныг зохион байгуулна гэдгийг аймгийн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн шийдвэрлэлээ.
Үндэсний их өв соёл, уламжлалаа хадгалсан эрийн гурван наадам, аймаг байгуулагдсаны түүхт 86 жилийн ойн баярыг зохион байгуулалтын өндөр түвшинд, гэмт хэрэг зөрчилгүй, өргөн дэлгэр сайхан зохион байгуулахыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар комиссын гишүүдэд үүрэг болголоо.

Өмнөговь-н зураг.

Өмнөговь-н зураг.

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: