СЭВРЭЙ, ХҮРМЭН, ХАНХОНГОР СУМЫН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД АВТОМАШИН ШИЙДЭЖ ӨГЛӨӨ

2021 оны 01 сарын 27
Өмнөговь аймаг уудам газар нутагтай. Энэ зун хур бороо багатай байсны улмаас өвөлжилт хүндэрсэн. Отор нүүдэл их байгаа тул сумдын удирдлагууд малчдаа эргэх, төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд унаа тэрэг эвдэрсэн, асуудал бэрхшээл олон тулгардаг байна.
Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар АЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээнд унадаг байсан автомашинуудыг дээрх 3 сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, сумын удирдлагуудад нь хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн төвөөс алслагдсан Сэврэй, малчид оторчид олонтой Хүрмэн, Ханхонгор сумд туулах чадвар сайн автомашинтай болж байгаа юм.
Төрийн үйлчилгээ малчдад түргэн шуурхай хүрэх, малчид оторчдоо эргэж тойрох, асуудал бэрхшээлтэй танилцаж, холбогдох албаныханд уламжлан шийдүүлэх зэрэг олон боломжууд бий болж байна.
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: