НОМГОН СУМАНД

2021 оны 01 сарын 31
Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Номгон суманд ажиллаж байна.
Тус сумын удирдлагууд болон төсөвт байгууллагын дарга нартай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Номгон сумын хувьд 807 өрхийн 2558 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогоор 306547 мал тоологдож, өмнөх оноос 3685 тоо толгой малаар өссөн байна.
Өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй, 568 малчин өрхийн 296221 толгой мал дээр өөр аймаг сумдын оторчид нэмэгдэн нийт 711 өрх, 397437 толгой мал Номгон сумын нутагт өвөлжиж байгаа бол тус сумын 12 өрхийн 10 мянга гаруй мал зүүн сумдад оторлон нүүж яваа юм.
#Сумын хэмжээнд төсвийн 6 байгууллага, 8 ААН, 32 айл төвийн дулааны шугаманд холбогдон 3 зуух галлаж байгаа юм байна. Галлагаандаа 850 тонн нүүрс татан авчээ.
ТТХК-тай тус сум гэрээ байгуулан айл өрхүүдээ нүүрсээр хангаж байгаа бөгөөд зорилтот бүлгийн 26 айлдаа сумын Засаг дарга 2 тн нүүрсний дэмжлэг үзүүлжээ.
    
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: