НОМГОН СУМАНД ТУЛГАМДСАН АСУУДАЛ

2021 оны 01 сарын 31
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Номгон суманд ажиллаж байна.
Тус суманд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байна. Тухайлбал:
- 2020 онд ашиглалтад орсон сургуулийн шинэ барилга суулт өгч хана цуурсан, дулааны шугамнууд нь хагарсан, халаалтын ялтсан болиур цоорсон
- Сумын төвийн замыг чанартай гүйцэтгүүлэх
- Эрүүл Мэндийн Төвийн “ЭХО АППАРАТ” эвдэрсэн
- Төрийн үйлчилгээнд нь автомашины хүрэлцээ муу, фургон машин эвдэрч 2020 оны 7-р сараас хойш ашиглагдаагүй... гэх зэрэг асуудал байгаа бөгөөд тус сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Идэрсүрэн сум орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг ажлын хэсэгт уламжилж, шийдвэрлэн ажиллахаар боллоо.
 
 
 
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: